Dem
Борцтой хийцтэй цай
Борцтой хийцтэй цай
Couldn't load pickup availability
🍵 Хөдөө талд, ааруул ээзгийний үнэр анхилсан гэрт чанасан тэр л өтгөн, шаргал цайны амтыг та санаж байна уу? Дэм борцтойтой хийцтэй цай нь нүүдэлчин түмний олон зуун жилийн уламжлалт жорыг яг тэр хэвээр нь таны аяганд авчирлаа.
"Завгүй амьдралын хэмнэл дундаа эрүүл мэндээ эрхэмлэгч танд зориулав. Яг л ээжийн чанасан цай шиг, яг л гал дээр буцалсан цайны амт шиг...".
✨ Манай цайны найрлагад:
-
Үнээний хатаасан сүү & Ээзгий: Кальциар баялаг, ясны сийрэгжилтээс сэргийлнэ.
-
Арвайн гурил & Шар будаа: Эслэг ихтэй тул хоол боловсруулалтыг дэмжиж, удаан хугацаанд цатгалан мэдрэмж төрүүлнэ.
-
Шар тос: Дархлааг дэмжиж, биеийг дотроос нь дулаацуулан, цөсний үйл ажиллагааг идэвхижүүлэх шидтэй.
-
Цайны ааг, хужир давс: Алдагдсан эрдэс бодисыг нөхөж, алжаал тайлна.
🌟Танд өгөх бидний үнэ цэн:
-
Цаг хугацааг тань хэмнэнэ: Гал дээр цай чанах гэж олон цаг зарцуулах шаардлагагүй. Буцалсан халуун усанд 2-3 халбага хуурай цай хийгээд хутгаад л боллоо.
-
Эрүүл мэндэд тань дэм болно: Хий дарж, ядаргаа тайлах өв дамжсан уламжлалт жор. Химийн нэмэлт бодис болон сүү орлуулагч (Nondairy creamer) агуулаагүй тул гэдэс дүүргэхгүй. Бидний гений санд хадгалагдсан шимт бодисууд таны дархлааг дэмжинэ.
-
Халуун, дулаахан мэдрэмж өгнө: Багадаа уудаг байсан шиг тэр л дотно, дулаахан мэдрэмжийг аяга бүрээс мэдрэнэ.
💡 Хэмнэлттэй байгальд ээлтэй сонголт: 1 сав цай = 15-20 аяга халуун цай. (Нэг аяга хийцтэй цайг та ердөө 1500 төгрөгөөр уух боломжтой)
Бэлтгэх заавар: 200 мл буцалсан халуун усанд 2-3 халбага (Өөрийн таашаалд нийцүүлэн) цай хийж, сайтар хутган хэрэглэнэ.
Монгол амт — Монгол чанар! 🇲🇳
Share
